Иргэний танхимын зар
2012.05.03 Лхагва гараг Цаг: 10:30
Хэлэлцүүлгийн сэдэв: Цагдаагийн эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг
2012.04.20 Лхагва гараг Цаг: 10:30
Хэлэлцүүлгийн сэдэв: Хотыг хөгжүүлэх тухай нээлттэй хэлэлцүүлэг
2012.04.16 Лхагва гараг Цаг: 11:00
Хэлэлцүүлгийн сэдэв: Сонгуулийн санал хураах цахим технологи, төхөөрөмж аргачлалын талаар монголын мэдээллэлийн технологийн мэргэжилтнүүдэд танилцуулага
2012.04.10 Лхагва гараг Цаг: 14:00
Хэлэлцүүлгийн сэдэв: "ААРХУС- конвенцын асуудлаар" Монголын Байгаль орчны Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт
2012.04.09 Лхагва гараг Цаг:
Хэлэлцүүлгийн сэдэв: “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль” хуулийн төслийн хэлэлцүүлэг
2012.04.06 Лхагва гараг Цаг: 09:30
Хэлэлцүүлгийн сэдэв: “Архидан согтууралтаас урьдчилан сэргийлэх ба хянах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг /МҮОНРТ-ээр шууд дамжуулана/
Хэлэлцүүлгийн зорилго: “Монгол Улсын төсвийн тухай хууль” шинээр батлагдсантай холбоотой орон нутгийн төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, зарцуулалт, тайлагналд тавих иргэний хяналт орлцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн Яамны хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үлгэрчилсэн журам”-ын төслийг олон нийтэд танилцуулах, журмын эцсийн хувилбарт оруулах саналуудыг авахад хэлэлцүүлгийн зорилго оршино.
Хэзээ: 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт
Хаана: Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”, Орон нутгийн иргэний танхимуудад
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх "ИРГЭНИЙ ТАНХИМ"-нь цахим ертөнцөд өөрийн хуудастай боллоо.
Бид цахим хуудсаараа дамжуулан та бүхэнд байнга мэдээллээ түгээж байх болно. Та бүхэн бидэнтэй нэгдээрэй.
Facebook: http://www.facebook.com/irgeniitanhim LIKE me
twitter: https://twitter.com/#!/Irgeniitanhim1 Folow me
Youtube: http://www.youtube.com/watch?v=PgwTfugGsZ4

“Ирэх дөрвөн жил төрөө засах ажлыг хийцгээе”
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн Нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалт дээр хэлсэн үг
Би жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст багтаж нийслэлийнхээ иргэдтэй уулздаг уламжлалтай. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэдийн төлөөлөл, нийслэлийн удирдлага, Засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгчид, мөн Улсын Их Хурлын гишүүд, нийслэлд суугаа Дипломат байгууллагын төлөөлөл, уулзалтыг үзэж, сонсож байгаа нийт ард иргэдийнхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮАБЗ-ийн ажлын алба хамтран “Хотыг дахин хөгжүүлэх тухай” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр “Иргэний танхим”-д зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Батбаяр, З.Алтай, Э.Бат-Үүл, Д.Загджав, Д.Тэрбишдагва, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбаяр зэрэг албаны олон хүн оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-д болсон нээлттэй хэлэлцүүлгүүдийг Цахим олон нийтийн сайт болох www.youtube.com дээр цуврал болгон бүрэн эхээр тавигдаж байгаа тул та бүхэн сонирхон үзнэ үү.